Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Хонгор сумын 3 багийн хэмжээнд вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж байна.

Вакцинжуулалтад БНХАУ-д үйлдвэрлэсэн O.A.SAT-1 вакцин ашиглаж байгаа бөгөөд тус вакцины дархлаажуулах үйлчлэх хугацаа 21 хоног байна.

Вакцинжуулалтын ажлын зэрэгцээ шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор халдваргүйтгэлийн арга хэмжээг тусгай зориулалтын машинаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Мөн Засаг даргын А/192 дугаар захирамжийн дагуу суурин хяналтын цэг ажиллуулж, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, өвчний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх, малчдад сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

9 дүгээр сарын 24-ны өдрийн байдлаар:

  1. 🐄 898 өрх
  2. 🐄 29,716 толгой мал
  3. 📊 92 хувийн хэрэгжилттэй


Хонгор сумын Мал эмнэлгийн тасаг: 7570-1818; 99021729; 99053907