Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаа 2026 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд Дархан хотын Залуучууд театрын гаднах Найрамдал талбайд зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээнд Хонгор сумаас 6 иргэн, хоршоо оролцож, сүү, цагаан идээ, хүнсний ногоо зэрэг нутгийн үйлдвэрлэл, аж ахуйн бүтээгдэхүүнээ иргэд, хэрэглэгчдэд танилцуулан худалдаалж байна.
Хонгор сумын үйлдвэрлэгчид Та бүхнийг хүрэлцэн ирж, нутгийнхаа үйлдвэрлэгчдийг дэмжин, бүтээгдэхүүн үйлчилгээг нь сонгон хэрэглэхийг урьж байна.
📍 Байршил: Дархан хот, Залуучууд театрын гаднах Найрамдал талбай
📅 Хугацаа: 2026.09.30–10.04
Нутгийн үйлдвэрлэгчээ дэмжицгээе! 🌱
Нутгийн бүтээгдэхүүнээ сонгоцгооё! 🥛🥕