Удирдамжийн дагуу Ерөнхий боловсролын 11, 14 дүгээр сургууль, сургуулийн өмнөх боловсролын 16, 32 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалтаар байгууллагын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, төсөв санхүү, эд хөрөнгийн бүртгэл, хадгалалт ашиглалт, хүүхэд хамгаалал, хүүхэд, гэр бүлийн асуудал, нийгмийн бодлого, хууль эрх зүй, баримт бичгийн бүрдэл, хөтлөлт, хадгалалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаа, холбогдох баримт бичгийг шалган ажиллав.

Мөн шалгалтын явцад илэрсэн дутагдлыг арилгах, үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын шаардлагад нийцүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөн тусалж ажиллалаа.

Хүүхдийн эрх, хамгааллыг хангаж, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн хяналт, зөвлөн туслах үйл ажиллагааг цаашид тогтмол хэрэгжүүлнэ.