2026 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө сумын төвийн гэр хорооллын Сансар, Атар хэсэг орчимд баавгай орж ирсэн гэх дуудлага мэдээллийн дагуу сумын онцгой комисс яаралтайгаар цугларав.
Уг дуудлагын дагуу 18 хүн, 12 авто техник хэрэгсэлтэйгээр гэр хороолол, орон сууцны нийт 6 хэсгийн 480 орчим өрхөд хашаа хороо, ойр орчимд баавгай орж ирсэн байж болзошгүй хяналт шалгалтыг зохион байгуулж бүрэн дуусгалаа.
Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан 14-р сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа 13:00 цагаас эхлэх бөгөөд сургуулийн болон бусад холбогдох зохицуулалтыг анхаарна уу.
Иргэдэд өгөх зөвлөмж:
Эргүүл хяналт шалгалтын ажлыг бүрэн хийж дуусгасан ч иргэд та бүхэн сонор сэрэмжээнээсээ бүү буураарай. Бага насны хүүхдээ ганцааранг нь гадагш гаргах зэрэг эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
- Бага насны хүүхдээ ганцааранг нь гадагш гаргахгүй байх.
- Орой, шөнө хашаа, саравчаа сайтар хаах.
- Хог, хүнсний үлдэгдэл ил задгай хаяхгүй байх (баавгайг татаж болдог).
- Байр, гэртээ баавгай гарч ирсэн үед шууд сумын онцгой комисс, цагдаад мэдэгдэх.
- Ой, хээрийн бүс, гол, горхи, амьтны мөртэй орчимд явахгүй байх.